Системд хандахын тулд бүртгэлтэй хаягаараа нэвтэрнэ үү. Багш, суралцагч, хөгжүүлэгч эрх тус бүр тусдаа бүртгэлтэй байна.
Уламжлалт арга барилаар сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт хийхэд цаг хугацаа, нөөц ихээр шаардагдаж, мэргэшсэн боловсон хүчин дутагдаж, үнэлгээ субъектив байх, олон хөтөлбөрийн үр дүнг нэгтгэн удирдлагын шийдвэр гаргалтад ашиглахад хүндрэлтэй байдаг. Систем эдгээр асуудлыг хиймэл оюунаар дэмжин шийднэ.
Цогц систем — 3 үндсэн модуль
Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, хичээлийн хөтөлбөр боловсруулах, суралцагчийн үнэлгээ гэсэн 3 модулиас бүрдэх, хиймэл оюунаар дэмжигдсэн нэгдсэн платформ. (Хүний эрх, жендэрийн үнэлгээ одоо бие даасан цэс болов.)
Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага (БШУ-ын сайдын А/147 дугаар тушаал)-ын дагуу чанарын баталгаажуулалт хийнэ. 4 дэд хэсэгтэй: Боловсруулалтын чанар, Хэрэгжүүлэлтийн чанар, Хүрсэн үр дүнгийн чанар, Тайлан харьцуулалт.
Дээд боловсролын зэргийг Урлагийн (BA), Шинжлэх ухааны (BS), Мэргэжлийн (BProf) болон Салбар дундын (BASc) гэсэн 4 чиглэлийн аль нэгд нь ангилах өргөтгөсөн аргачлал. Сургалтын хөтөлбөрийн баримт бичгийг оруулснаар систем 10 шалгуураар (100 оноо) шинжилж, одоогийн ангиллыг тогтоох ба бусад ангилал руу шилжихэд юу хийх ёстойг зөвлөнө.
Сургалтын хөтөлбөрийн чанарын тодорхой тал бүрийг гүнзгийрүүлэн шалгах шинжилгээний хэрэгслүүд. Доорх жагсаалтаас хэрэгслээ сонгоно уу.
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн (СҮД) бүрийг SMART шалгуур, таксономийн (Блум — танин мэдэхүй, аффектив; Дэйв, Симпсон — психомотор) үйл үг, идэвхтэй үйл үг + агуулга + контекст, нэг үйл үг гэсэн 4 шалгуураар, мөн СҮД-ийн нийт хэмжээг (15 хүртэл) 0/1/2 оноогоор үнэлнэ.
Суралцахуйн үр дүнгээ нэг нэгээр оруулна уу.
Сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтыг тухайн сургуулийн эрхэм зорилго, зорилттой уялдуулсан эсэхийг шинжилнэ. Алсын хараанаас хөтөлбөрийн зорилт хүртэлх "дээрээс доош" логик залгамж холбоог 5 шалгуураар үнэлнэ.
Сургалтын хөтөлбөрийн зорилт (PEO) болон суралцахуйн үр дүн (PLO) хоорондын нийцлийг доорх 5 шалгуураар үнэлж, нийцлийн түвшинг тогтооно.
Зорилтуудаа нэг нэгээр оруулна уу.
Үр дүнгүүдээ нэг нэгээр оруулна уу — тус бүрийг дээрх бүх PEO-той харьцуулан үнэлнэ.
Сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн (PLO) тус бүрийг Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 227 дугаар тогтоолын хавсралт "Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц"-ийн сонгосон түвшний чадамжийн тодорхойлогч (Мэдлэг, Чадвар, Төлөвшил)-той 0-2 оноогоор харьцуулж, нийт нийцлийн тайланг гаргана.
Үр дүнгүүдээ нэг нэгээр оруулна уу.
Хамаарах чадамжийн түвшингөө сонгоход, тухайн түвшний Мэдлэг, Чадвар, Төлөвшлийн тодорхойлогч доор шууд гарч ирнэ.
Хөтөлбөрийн зорилго, зорилт (2.2.3) болон суралцахуйн үр дүнг (2.3.3) дэд бакалавр, бакалавр, магистр, докторын түвшинд шатлан гүнзгийрсэн, хэмжигдэхүйц, залгамж холбоотой боловсруулсан эсэхийг 4 шалгуураар үнэлнэ. Түвшин хоорондын шилжилт бүрийг мөн тусад нь шинжилнэ.
Тухайн түвшинд хамаарах зорилт бүрийг шинэ мөрөнд бичнэ үү. Хөтөлбөрт байгаа түвшнүүдийг л бөглөнө (дор хаяж 2 түвшин).
Тухайн түвшний суралцахуйн үр дүн бүрийг шинэ мөрөнд бичнэ үү (дор хаяж 2 түвшин).
Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, хичээлийн хөтөлбөрийн үнэлгээ, хүний эрх/жендэрийн үнэлгээний бүх хийгдсэн дүнг нэг дороос, сургууль/хөтөлбөрөөр харьцуулна. Одоогийн түвшин, дүр зургийг харж, их сургуулийн бодлого, хөгжүүлэлт, сургалтын чиглэлээ энд тулгуурлан тодорхойлно уу.
Хичээлийн хөтөлбөрийг 6 дэд бүрдэл хэсгээр системтэйгээр боловсруулна.
Мэдээллээ оруулаад AI-аар SMART шалгуур, Блумын таксономид (мэдлэг/чадвар/төлөвшил) нийцсэн 3-5 хичээлийн суралцахуйн үр дүн (CLO) санал болгуулна. Дараа нь засаж, баталгаажуулснаар автоматаар 1.2 руу шилжинэ. Хэрэв жагсаалтаас бэлэн PLO сонговол CLO түүнтэй холбогдоно; өөрөө шинэ PLO бичсэн бол зөвхөн AI-д чиглэл өгөхөд ашиглагдана, шинэ PLO бичлэг үүсгэхгүй.
Тус самбар нь системийн 3 модулийн (Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, Хичээлийн хөтөлбөр/PDCA, Хүний эрх, жендэрийн үнэлгээ) бүх хэрэглэгчийн (багш, суралцагч) үйл ажиллагааг нэг дороос, цаг хугацааны дарааллаар хянах боломжийг олгоно.
Зөвхөн доор жагсаасан имэйл хаягтай хүмүүс БАГШ эсвэл СУРАЛЦАГЧ эрхээр бүртгүүлэх боломжтой. Жагсаалтад ороогүй имэйл хаяг бүртгүүлэх гэвэл татгалзагдана — ингэснээр зөвшөөрөлгүй хэрэглэгчид системд орж, API-ийн зардал үүсгэхээс сэргийлнэ. Имэйл хаяг тус бүрд аль хэсгийг ашиглахыг зөвшөөрөх, мөн AI дуудлагын ашиглалтын лимит (зардал хязгаарлах зорилготой) тохируулж болно. (Хөгжүүлэгчийн бүртгэл энэ жагсаалтаас үл хамааран, зөвхөн хөгжүүлэгчийн эрхийн кодоор хамгаалагдана.)
Багш суралцахуйн үр дүн тус бүрийн хүрээнд шалгуур бүхий гүйцэтгэлийн рубрик, үнэлгээний арга, даалгавар гүйцэтгэх эцсийн хугацааг боловсруулан тодорхойлно.
Хөтөлбөрийн зорилго, зорилтоо (PAI/PEO) болон түүнд нийцсэн хөтөлбөрийн сургалтын үр дүнг (PLO) энд бүртгэнэ. Дараа нь хичээлийн үр дүн (CLO) үүсгэхдээ тохирох PLO-той холбож болно. PLO-ийн гүйцэтгэлийн хувь нь өөр өөр багшийн үүсгэсэн бүх холбогдох хичээлийн (CLO) дүнг нэгтгэн автоматаар тооцогдоно.
Дээрх суралцахуйн үр дүн бүрд хиймэл оюун тус тусад нь үнэлэх боломжтой шалгуур, гүйцэтгэлийн 4 түвшний тодорхойлолт, үнэлгээний аргыг боловсруулна.
"PLAN 2 — Хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт" хэсэгт "Хичээлийн үнэлгээ (1.5)"-ний "Үнэлгээний арга" талбарт "Тест" эсвэл "Сорил" гэж төлөвлөсөн суралцахуйн үр дүн энд автоматаар шилжиж ирнэ. Эдгээрт зориулж сорилын даалгавар (асуулт) бэлдэнэ үү.
Суралцагч төлөвлөгдсөн үр дүн тус бүрийн хүрээнд холбогдох даалгаврыг гүйцэтгэж, багшид хүргэх зорилгоор илгээнэ.
Багш ирүүлсэн даалгаврыг рубрикт нийцүүлэн үнэлж, гүйцэтгэлийн түвшинг (<59% / 60-70% / 71-89% / 90-100%) тогтооно.
Үнэлгээний түвшинд үндэслэн суралцагч тус бүрт тохирсон сайжруулалтын зөвлөмжийг боловсруулан хүргэнэ.
PLO болон CLO гүйцэтгэлийн нэгдсэн тайлан — үнэлгээ бүртгэгдэх бүрд автоматаар шинэчлэгдэнэ.
Бүртгэл, үр дүн, даалгавар, дүн — бүгд бүртгэгдсэн хаяг дээр хадгалагдаж, багш бүх суралцагчийн гүйцэтгэлийг харах боломжтой.
4 дэд хэсэгтэй: Багшийн аттестатчилал, Эрдэм шинжилгээ, Ажлын байрны чиг үүрэг, Ажлын байрны давхцал.
"Аттестатчиллын агуулга, шалгуур үзүүлэлт"-ийн дагуу (М/Ж 106-08/01) багшийн өөрийн үнэлгээний тайланг 3 агуулга (Сургалтын ажил, Эрдэм шинжилгээний ажил, Сургууль/олон нийтийн үйлчилгээ), 63 шалгуураар AI-аар үнэлж, "Багшийн аттестатчиллын нэгдсэн үнэлгээний хуудас" (М/Ж 106-08/03)-ын бүтэцтэй ижил дэлгэрэнгүй зөвлөмж гаргана.
"Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг үнэлэх аргачлал"-ын дагуу — 18 шалгуур (нийт жин 100%), 5 зорилтод хуваагдана. Хэрэв гүйцэтгэл зорилтот түвшнээс давсан бол тухайн шалгуурын хувийн жингийн дээд хязгаараар тооцно. Багш, судлаач бүр өөрийн мэдээллээ бүртгүүлэхэд, институцийн нэгдсэн индекс автоматаар, тогтмол шинэчлэгдэж харагдана.
Тайлант хугацаагаа нэрлээд, доор өөрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын мэдээллийг оруулна уу. Хадгалахад таны мэдээлэл бусад багш, судлаачийн мэдээлэлтэй хамт "Нэгдсэн индекс" таб дээр автоматаар нэгдэнэ.
Сургуулийн дүрэм, журам болон бусад ажлын байрны тодорхойлолтод үндэслэн нэг чиглэлийн ажлын байрны чиг үүргийг гаргана. Чиг үүрэг бүр хаанаас гарсан нь (шууд заасан / бусад ажлын байрнаас / дүгнэж гаргасан) тэмдэглэгдэнэ — дүгнэж гаргасныг та заавал баталгаажуулна.
Нэг ажлын байрны тодорхойлолтыг бусад ажлын байрны тодорхойлолттой харьцуулж, чиг үүрэг бүр аль албан тушаалтай хэдэн хувь давхцаж байгааг тайлбартай нь гаргана. Хувь нь хиймэл оюуны үнэлгээ — аль хэсэгт хуваарилахаа та өөрөө шийднэ.
Хичээлийн хөтөлбөрийн файлыг хавсаргахад, хиймэл оюун Хүний эрх, жендэрийн агуулгын үнэлгээний шалгах хуудасны 7 бүлэг, 75 шалгуураар агуулгыг шинжилж, оноо, тайлбар, мөн бүлэг тус бүрээр олон улсын хүний эрх, жендэрийн шинжээчийн түвшний мэргэжлийн зөвлөмж боловсруулна.
Бүрэн үнэлгээ хийх, зөвхөн зөвлөгөө авах, эсвэл агуулгын стандарттай танилцах — 3 сонголтын аль нэгийг сонгосноор тухайн хэсгийн ажиллах цонх энд нээгдэнэ.
Суралцахуйн үр дүнгээ (ХСҮД) доор буулгаж, тэдгээрт хүний эрх, жендэрийн агуулгыг хэрхэн тусгаж болохыг олон улсын шинжээчийн түвшинд зөвлөгөө аваарай.
Ачааллаж байна...
Долоо хоног/сэдвийн төлөвлөгөөгөө доор буулгаж, сэдэв тус бүрт хүний эрх, жендэрийн агуулгыг хичээлийн агуулгатай хэрхэн уялдуулах, ямар материал ашиглаж болохыг зөвлөгөө аваарай.
Ачааллаж байна...
Хичээл дээрээ хэрэглэж байгаа сургалтын аргаа (жишээ нь дүрд тоглох, кейс судалгаа, бүлгийн хэлэлцүүлэг) доор буулгаж, ямар хүний эрх, жендэрийн эрсдэл үүсэж болох, хэрхэн урьдчилан сэргийлэхийг олон улсын шинжээчийн түвшинд зөвлөгөө аваарай.
Эдгээрийг нэмж бөглөвөл, зөвлөмж нь яг тухайн сэдэв, хэлбэрийн хослолд тохирсон, илүү өвөрмөц болно.
Ачааллаж байна...
Лекцийн агуулга, семинарын материал, бие даалтын удирдамж, сургалтын журам, сурах бичиг, кэйс зэрэг ямар ч сургалтын бичвэрийг доор буулгах эсвэл файлаар хавсаргаад, тэдгээрт хүний эрх, жендэрийн ДАЛД ХӨТӨЛБӨР байгаа эсэхийг UNESCO, OHCHR-ийн албан ёсны удирдамжид үндэслэсэн 7 шалгуураар (Төлөөлөл ба харагдах байдал, Жендэрийн үүрэг ба хэвшмэл ойлголт, Санаачилга ба субъект байдал, Хүртээмжтэй хэллэг, Олон талт байдал ба огтлолцсон сул тал, Хүний нэр төр ба тэгш байдал, Хүчирхийлэл ба ялгаварлалыг үл зөвтгөх) мэдээллийн санд тулгуурлан, олон улсын хүний эрх, жендэрийн шинжээчийн түвшинд зөвлөгөө аваарай.
Ачааллаж байна...
Нэг тодорхой кейс, нөхцөл байдал (жишээ нь хууль сахиулах ажиллагааны сценар)-ыг доор бичээд, тэнд БОДИТООР ямар хүний эрхийн зөрчил гарч байгааг мэдээллийн санд тулгуурлан, олон улсын хүний эрхийн шинжээчийн түвшинд нарийвчлан илрүүлж авна уу. Энэ нь 1.4-ээс өөр — 1.4 нь текстийн НАЙРУУЛГЫН далд ялгаварлалыг шалгадаг бол, энд кейсийн ДОТООД ҮЙЛ ЯВДАЛД бодит зөрчил байгаа эсэхийг л шинжилнэ.
Ачааллаж байна...
Мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандарт зэргийн бичвэрийг доор буулгах эсвэл файлаар хавсаргаад, тэдгээр нь (1) Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрхийн зарчмуудыг, (2) Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг зөрчиж байгаа эсэхийг мэдээллийн санд тулгуурлан, олон улсын хүний эрхийн чиглэлийн шинжээчийн түвшинд нарийвчлан шинжилж, тодорхой зөрчил илрүүлж авна уу.
Ачааллаж байна...
Монголын NQF (Үндэсний мэргэжлийн ур чадварын хүрээ) болон НҮБ-ын "Human Rights and Law Enforcement" гарын авлагад үндэслэсэн хүний эрхийн агуулгын шаталсан стандарт. Хөтөлбөрийн түвшнээ сонгож, PLO болон/эсвэл хичээлүүдийн жагсаалтаа бөглөвөл, тэдгээрт хэрхэн зохистой хэмжээгээр тусгах mapping-ийг AI гаргана.